Дохионы хэлний сургалт,
үйлчилгээний танилцуулга

Монгол дохионы хэлийг хамтдаа сурцгаая

Nemava-ийн дохионы хэлний хоёр үндсэн үйлчилгээтэй танилцана уу — гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг харна уу.

Цахим болон биет хэлбэрээр — өөрт тохирсон сургалтаа сонго

Хувь хүний онцлогт тохирсон, уян хатан арга зүй

4–20 хүний бүлэгт зориулсан байгууллагын багц сургалт

1.1 Цахим бүлгийн сургалт

29,0Төлбөр

Монгол дохионы хэлний анхан шатны ойлголт, мэдлэг авах хүсэлтэй сонирхогчдод зориулсан 1 сарын сургалт. Фэйсбүүк хаалттай сургалт бөгөөд 7 хоногт 2 видео хичээл, 1 удаагийн бүлгийн цахим уулзалт, хэлэлцүүлэг хийгдэнэ.

1.2 Ганцаарчилсан сургалт

160,0Төлбөр

Монгол дохионы хэлийг өөрийн сонирхол болон ажил үүрэгтэй холбоотой харилцаанд ашиглах хүсэлтэй хүнд зориулсан ганцаарчилсан сургалт. Анхан шатны ойлголт, онцлогоос эхлэн хувь хүний онцлогт тохирсон арга зүйгээр дохионы хэлний харилцааны мэдлэг олгоно.

7 хоногт 2 удаагийн цахим ганцаарчилсан сургалт, бие даан гүйцэтгэх дадлага өгөгдөнө. Нэг удаагийн хичээл 1 цаг.

1.3 Байгууллагад зориулсан бүлгийн биет сургалт

49,01 ажилтанд

Анхан шатны мэдлэгээс эхлэн өдөр тутмын ажил хэргийн болон энгийн харилцан яриа өрнүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой. 4–20 хүн суралцах боломжтой бөгөөд 1 өдрийн анхан шатны мэдлэг олгох, эсвэл 2 өдрийн өдөр тутмын харилцаа гэсэн 2 төрлөөс сонголт хийж болно.

10 ба түүнээс дээш ажилтан хамрагдвал нэг ажилтны төлбөр 39,0 болно.

Сонирхсон сургалтаа сонгоод бидэнтэй холбогдоорой.

Бүртгүүлэх хүсэлт илгээх

Хувийн болон төрийн байгууллагын үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, боловсролын мэдээлэл болон бусад чиглэлд монгол дохионы хэлний хэлмэрчлэх үйлчилгээ үзүүлнэ.

Хэлмэрчийн үйлчилгээ захиалахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Захиалга өгөх